Шууд Chart

Ц.Амарсанаа хоёр дахь тулаанаа Австралийн тамирчинтай хийнэ

2019-09-19 09:30:00

Холимог тулааны “Оne championship” холбооны тулаанч Ц.Амарсанаа хоёр дахь тулаанаа ирэх аравдугаар сарын 25-нд Индонезийн Жакарта хотод хийхээр болжээ.

Өнгөрсөн жил “МGL-1” холбооны 70 кг-ын жингийн аварга болсон тэрбээр өдгөө АНУ-д бэлтгэл сургуулилтаа базааж, энэ оны эхээр “Оne championship” холбоотой гэрээ байгуулсан байна.

29 настай манай тамирчин тус холбооны анхны тулаанаа өнгөрсөн хоёрдугаар сард Тайландын Бангкок хотод эзэн орны тулаанч Шэннон Виратчайн эсрэг хийж, шүүгчдийн санал нэгтэйгээр ялсан билээ.

Энэ удаад түүнтэй хүч үзэх Австралийн тулаанч Антонио Карусо нь холимог тулаанаар 6-0 амжилттай яваа бөгөөд “Оne championship“ холбоонд анхны тулаанаа хийх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Амарсанаа хоёр дахь тулаанаа Австралийн тамирчинтай хийнэ  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй