Шууд Chart

УИХ-ын гишүүд олон улсын чуулганд оролцож байна

2014-03-05 09:26:50

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо гуравдугаар сарын дөрвөн тавны  өдрүүдэд зохион байгуулагдаж буй “PAGE Dubai-2014” “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн чуулганд Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат болон Хөдөлмөрийн яамны төлөөллүүд оролцож байна.

Энэ удаагийн чуулганаар “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийг НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр, Үйлдвэр хөгжлийн байгууллага, Сургалт, судалгааны хүрээлэн болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж, ирэх долоон жилд 30 орныг сонгож үндэсний ногоон эдийн засгийн бодлого боловсруулан мөрдүүлэх, энэ хүрээнд шинэ ажлын байр бий болгох, цэвэр технологийг дэмжих, байгаль орчны эрсдлийг бууруулах зорилго тавьж байгаа ажээ.
 
Монгол Улс  2013 оны Дэлхийн байгаль хамгаалах өдрийн хүрээнд “Ногоон хөгжлийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “PAGE” хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг авах эхний хоёр орны нэг болсон билээ.
 
Дубай хотноо болж буй энэхүү чуулганаар “Ногоон эдийн засгийн түншлэл” санаачилгын хүрээнд цаашид боловсруулах бодлогын төсөл дээр сонирхогч орнуудын төлөөлөгчдөөс санал авахаар төлөвлөжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүд олон улсын чуулганд оролцож байна  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй