![](/uploads/201403/news/thumb/e053f577d11489185e16e4a474040eb7_x3.jpg)
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж өнгөрсөн даваа гарагт Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геверсийг албан үүргийн хугацаа дуусч, нутаг буцаж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж ОБЕГ, Дэлхийн банк, түүний харьяа байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, гамшгаас хамгаалах, эрсдлийг бууруулах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх зэрэг олон чиглэлэээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг онцлон тэмдэглэж, хатагтай Корали Геверст цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсч, дурсгалын зүйл гардууллаа.
Хатагтай Корали Геверс Монгол Улсад гурван жилийн хугацаатай ажиллаад нутаг буцаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн банктай хамтран 2008 оноос эхлэн “Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх төсөл”, “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлсэн юм. Мөн “Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулах төсөл”-ийн баримт бичгийг боловсруулж, төслийг эхлүүлсэн ажээ.
Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авлаа | ||
Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.