![](/uploads/201403/news/thumb/43259db069b1e04a80781a993305eedb_x3.jpg)
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Эрүүл аюулгүй байдлын индекс, хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт сургалтыг хоёр өдрийн турш Баянзүрх дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Сургалтад дүүргийн Тамгын газрын хэлтэс, албадын дарга,мэргэжилтнүүд болон хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан нарын 100 гаруй албан хаагч хамрагдсан байна.
Сургалтаар үр дүнтэй хариу арга хэмжээний төлөвлөлт хэрхэн хийхийг нийслэл, дүүрэг, хорооны холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулснаас гадна Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай Хотын эрүүл мэндийн тэгш бус байдлын үнэлгээг хэрхэн тооцож, төлөвлөх зэрэг сургалт, хичээлийг заажээ.
Захиргааны ажилчид сургалтад хамрагдлаа | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.