Шууд Chart

Манай улс ХБНГУ-тай хамтарч ажиллана

2014-03-05 10:05:26

Гуравдугаар сарын тавнаас наймны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдаж буй “Ай Ти Би Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болон “Берлиний олон улсын эдийн засгийн конгресс-2014” хурал зөвлөгөөнд манай улсаас Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор болж тус улсыг зорьжээ.

Монгол Улс уг арга хэмжээнд 1999 оноос хойш албан ёсоор, төр хувийн хэвшлийн хамтарсан зохион байгуулалттай тогтмол оролцож ирсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу Монгол Улс ХБНГУ-ын Берлин хотод 2015 оны түнш орноор оролцох хоёр талын гэрээнд гарын үсэг зурах аж.
 
“Ай Ти Би Берлин” олон улсын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын компаниуд, тур оператур болон агаарын тээврийн компаниуд оролцож байгаа бөгөөд 2012 онд тус үзэсгэлэнд нийт 187 орны аялал жуулчлалын байгууллага, 94 орны 7000 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцон, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг сурталчилжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Манай улс ХБНГУ-тай хамтарч ажиллана  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй