Шууд Chart

Гүн галуутайг хөгжүүлэх төлөвлөгөө батлажээ

2014-03-05 10:17:30

Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай хэмээх үзэсгэлэнт газрын нөөц баялгийг хамгаалж, унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчид өнгөрсөн онд тогтоол гаргаж Гүн галуутай орчмын 20.000 га газрыг орон нутгийн хамгаалалтад авчээ.

Харин саяхан Гүн галуутай нутгийг 2018 он хүртэл хөгжүүлэх менежментийн төлөвлөгөө батлагдсан байна. Тодруулбал,  менежментийн 2014-2018 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны  төлөвлөгөөг тодорхойлсноос гадна Гүн галуутайн орон нутгийн хамгаалалттай газрын хамгаалах үнэт зүйлсээр Аргаль хонь (Ovisammon), Цэн тогоруу (Grusvipio Pallas), Монгол тарвага (Marmotasibirica), Тул загас (Huchotaimen Pallas), нуурууд, Цэнгийн бүрдийн голын эх ундарга болох Дэлбэрэхийн булаг зэрэг тухайн газар нутаг дахь түүх соёлын дурсгалуудыг сонгон авчээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гүн галуутайг хөгжүүлэх төлөвлөгөө батлажээ  
Үзсэн: 1880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй