Шууд Chart

Нийслэлийн малыг давтан вакцинжуулна

2014-03-05 10:24:49

Зүүн гурван аймгийн 12 суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, дөрөвдүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм,  ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрөв,  нийт 12 цэгт  мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж байна. Мөн  гуравсарын нэгнээс эхлэн Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Хан-уул, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүдэд 90.622 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийжээ.

Нийслэлийн Засаг дарга Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай захирамж гаргаж, захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх малд шүлхий  өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдүгээр ээлжийн вакциныг 2014 оны гуравдугаар сарын  гуравны өдрөөс  гуравдугаар сарын   аравны хооронд зохион байгуулж бүрэн хамруулах, харин хоёрдугаар ээлжийн вакциныг гуравдугаар сарын 24-ний өдрөөс дөрөвдүгээр сарын дөрөвний өдрийн хооронд давтан хийхээр болжээ.  
 
Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгслээр  ханган ажиллаж, тогтоосон хугацаанд вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион  байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

 Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц 30.4 хувьтай байгааг Мал эмнэлгийн газраас мэдээлж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлийн малыг давтан вакцинжуулна  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-03-05 11:12
bondyn mungur ter vactsyniihan uildveriig barij bolnosht. olon saya maltai baij yagad olon jyliin tursh vactsynii uildver barisangui ve. hend ashigtai b.san bol.

Бидэнтэй нэгдээрэй