![](/uploads/201403/news/thumb/638bccbad57273fd4469235a58adf842_x3.jpg)
Засгийн газрын "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийн хүрээнд энэ онд 16 сумыг хамруулахаар тогтсон.
Түүнчлэн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах” төслөөр найман сумын төвд төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.
Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд нийт 80 тэрбумын санхүүжилт байгаа бөгөөд сум тус бүрт таван тэрбум төгрөг ногдож байгаа аж. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн зарцуулагдах төслийн санхүүжилт нь 200 мянган ам доллар ажээ.
Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ хөрөнгөөр сумандаа тохирсон инженерийн дэд бүтэцтэй болох бүрэн боломжтой юм байна. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан энэ мөнгөөр сумандаа Тамгын газрын байр мэтийн зүйл барьж болохгүй. Инженерийн шугам, сүлжээ зэрэгт зарцуулж, сумдын иргэдийн тав тухтай амьдрах боломжийг хангах хэрэгтэй гэж аймаг сумын Засаг дарга нарт анхааруулжээ.
Нэг сумыг таван тэрбум төгрөгөөр шинэчилнэ | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.