Нийслэлийн Статистикийн газрын мэдээлснээр өнгөрсөн онд манай улсад техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 257.498 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс авсан мэдээгээр өдөрт дунджаар 170 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг байна.
Тиймээс “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тээврийн хэрэгслийн механик өсөлттэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд, одоо мөрдөж байгаа зохицуулалтаас гадна цаашид шинээр ямар зохицуулалт хийх талаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас олон нийтийн цуврал санал асуулга явуулж байгаа ажээ.
Эхний санал асуулга гуравдугаар сарын гуравнаас эхэлсэн бөгөөд 10 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн иргэд санал асуулгад оролцохыг хүсвэл НЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn-ээр орж тус хуудсын доод хэсэгт байрлах асуулгаас сонгон хариулт өгөх боломжтой ажээ.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэд саналаа өгнө | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.