
ОХУ-ын Екатеринбургт болсон сонирхогчдын боксын ДАШТ-д оролцсон тус улсын шигшээ багийнхан нийслэл хотдоо газарджээ.
Тэднийг Шереметьево нисэх буудалд буухад нь Ардын дуу бүжгийн чуулгын тоглолт, талх давстай ёслол төгөлдөр хүлээн авсан байна.
Оросын шигшээ баг энэ жилийн тэмцээнээс гурван алт, нэг хүрэл медальтайгаар багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн юм.
2007 оноос хойш дээрх улсын боксчид ийм өндөр амжилт үзүүлээгүй тул ингэж өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээж авах нь дамжиггүй.
Үүнээс гадна боксын холбооноос нь алтан медаль хүртсэн Андрей Замковой (69 кг), Глеб Бакши (75 кг), Муслим Гажимагомедов (91 кг) нарт машин, таван сая рублиэр шагнахаар болжээ.
ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОХУ-ын боксчид машин, таван сая рублиэр шагнуулна | ||
Үзсэн: 1608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.