![](/uploads/201403/news/thumb/606da083e36c65d255cbc0b98fdd583c_x3.jpg)
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 16 суманд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон.
Төслийн хүрээнд өнгөрсөн онд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн. Баянхонгор аймагт хэрэгжүүлсэн “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн нийт өртөг 10 тэрбум төгрөг байсан бөгөөд уг хөрөнгөөр хуучин сумын төвийн хажууд дахин шинэ төв барьж байгуулсан аж. Мөн Баянхонгор аймагт хуучин сургуулиасаа хоёр дахин том сургууль барьсан зэрэг асуудал ихээр гарсан ажээ.
Хэт их төсвийг ингэж ашиггүй зүйлд зарцуулах нь эргээд ашиглалтын зардал ихээр шаарддаг учраас ямар ч хэрэггүй гэж Засгийн газраас үзсэн байна. Тиймээс сумын төвийн шинэчлэлд зарцуулах төсвийг хоёр дахин багасгаж таван тэрбумаар тогтжээ.
Баянхонгор аймаг 10 тэрбум төгрөгийг үрэлгэн зарцуулжээ | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.