Шууд Chart

Өмнөговьд ерөөлч, магтаалчдын уралдаан боллоо

2019-09-24 12:57:27

Өмнөговь аймагт ерөөлч, магтаалчдын улсын аварга шалгаруулах наймдугаар уралдаан боллоо. Мөн энэ үеэр ерөөлч, магтаалч нарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулагдсан юм.  

2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд Соёлыг дэмжих жил болгон зарласан. Сумдын соёлын төвийг техник хэрэгслээр хангаж унаа машиныг асуудлыг шийдэхийн зэрэгцээ уран бүтээлч, эрдэмтэн судлаач нараа бодлогоор дэмжин ажиллаж байна.

Хоёр жилд нэг удаа болдог уг наадамд аймаг, нийслэлээс 30 гаруй ерөөлч магтаалч өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм. Өмнөх жилээс оролцогчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ тэмцээний чанар, өрсөлдөөн сайжирсан байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

Энэ мэтчилэн соёлыг дэжих ажлыг Өмнөговь аймагт хэрэгжүүлж байна. Мөн нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг, бид ном уншдаг аймаг, бид өв соёлоо дээдэлдэг аймаг болох ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өмнөговьд ерөөлч, магтаалчдын уралдаан боллоо   
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй