
Монгол Улсын "The Hu" хамтлаг хоёр том амжилт тогтоолоо. Тодруулбал тэд Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтсан байна. "Official Charts" байгууллагын гаргадаг энэ жагсаалтад багтах нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөний баталгаа юм. Нэр хүндтэй энэ жагсаалтад Монгол уран бүтээлч орж байсан удаа байхгүй. "The Hu" хамтлаг 21-т бичигдсэн.
Дараагийн түүхэн амжилт нь Америкийн "Биллбоард"-ын жагсаалтыг "Гэрэг" цомог " нь тэргүүллээ.
"The Hu" хамтлагийн анхны "The Gereg" цомог нийт 9 дуутай. "The Gereg", "Wolf Totem", "The Great Chinggis Khaan", "The Legend of Mother Swan", "Shoog Shoog", "The Same", "Yuve Yuve Yu", "Shireg Shireg", "Song of Women". Бүх дуу нь эх орон, монгол ёс заншлаа хайрлан хамгаалах үзэл санаатай бөгөөд хамгийн гол нь монгол хэлээр дуулдаг.
Монгол Улсын "The Hu" хамтлаг хоёр том амжилт тогтоолоо | ||
Үзсэн: 12301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.