
Дуучин Б.Мягмарсүрэн Францын дуурийн дуучин Лирисса Токсанеллитэй хамтран “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо энэ сарын 30-нд УДБЭТ-т хийх гэж байна.
Монголд анх удаа Франц Улсаас мэргэжлийн дуурийн дуучин ирж буйгаараа энэхүү тоглолт онцлогтой юм. Тоглолтод УДБЭТ-ын симфони оркестр, найрал дуучид оролцох бол удирдаачаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллах аж.
Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд нэгдүгээр хэсэгт Франц хоёрдугаар хэсэгт Италийн хөгжмийн зохиолчийн сонгодог бүтээлээс дуулна.
Тоглолт Франц, Италийн сонгодог урлаг, тэр дундаа дуурийн алдартай ари болон хоршлоос бүрдэж байгаа учраас “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” хэмээн нэрлэсэн гэдгийг дуучид тодотгов.
Францын дуучин Лирисса Токсанелли сопрано хоолойтой, итали гаралтай францын иргэн, дуурийн дуучин, төгөлдөр хуурч юм. Одоо тэрбээр Франц болон гадаадад тогтмол “Мастер класс”-ын хичээл заадаг уран бүтээлч гэнэ.
Энэ үеэр дуучин Б.Мягмарсүрэн цаашид хоёр жил тутам гадаадаас сонгодог урлагийн дуучид урьж, Монголынхоо үзэгчдэд уран бүтээлийг нь хүргэхээр төлөвлөж байгаагаа хэлэв.
“Франц, Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолт болно | ||
Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.