Шууд Chart

Гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй дөрвөн тамирчин ДАШТ-д өрсөлдөж байна

2019-09-27 15:02:02

Дэлхийн спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн ДАШТ өнөөдөр Катар Улсын Доха хотноо эхэллээ.

17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн ирэх аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсаас марафон гүйлтийн төрөлд гавьяат тамирчин, 2013 оны ААШТ-ий алтан медальт Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлага дор оролцож байна.

Б.Сэр-Одын хувьд ес дэх дэлхийн аваргадаа оролцож байгаа бөгөөд 2011 оны дэлхийн аваргад 20 дугаар байранд шалгарч байсан. Түүний хувийн дээд амжилт нь 2 цаг 08 мин 50 сек байдаг юм.

Энэ бол олимп, дэлхийн аваргуудын үзүүлдэг амжилттай дүйцэх билээ.

Дэлхийн аваргын эмэгтэй марафон төрлийн уралдаан өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай улсаас Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар уралдах бол эрэгтэй марафоны тамирчид 29-ний ням гарагт уралдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй дөрвөн тамирчин ДАШТ-д өрсөлдөж байна  
Үзсэн: 1409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй