
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сарын 8-нд “Тэнгэр шиг бай” шоу тоглолтоо “Буянт-Ухаа” спортын ордонд хийхээр болжээ.
Энэ тухайгаа тэрбээр өчигдөр албан ёсоор цахим хуудсаараа дамжуулан зарлав.
“Тэнгэр шиг бай” тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд гурван цаг хугацааны илэрхийлэлтэй, бүтэн гурван цаг үргэлжлэх ажээ. Тоглолтдоо бүх цаг үеийнхээ шилдэг уран бүтээлийг дуулах аж.
Мөн тэрбээр мэргэжлийн, академик тоглолтыг үзэгчдэд харуулахыг зорьж байгаа гэдгээ дуулгасан. Иймээс соёл урлагийн сургуульд сурч буй залуучууд, шинээр гарч ирж буй уран бүтээлчид энэхүү тоглолтыг үзэж, суралцаж, шинэлэг санаа олж аваасай гэж хүсч буйгаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сарын 8-нд тоглолт хийнэ | ||
Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.