Шууд Chart

Сүүлийн үеийн нүдний компьютер томографи /ОСТ/ авах гэрээнд гарын үсэг зурлаа

2019-09-27 17:18:28

Монгол-Канадын эмнэлгийн төслийн хүрээнд Deseret Олон Улсын Энэрэлийн байгууллагаас УНТЭ-т сүүлийн үеийн нүдний компьютер томографи /ОСТ/ авах 77000 америк долларын тусламж үзүүлэх гэрээнд  гарын үсэг зурлаа. ОСТ аппараттай болсноор торлог шилэнцэр, нүдний даралт ихсэх өвчин болон эвэрлэгийн өвчний оношилгоо эмчилгээ, мөн судлагааны ажлыг баримтжуулан хийх, сургалт явуулахад өндөр ач холбогдолтой юм. Анх удаа улсын эмнэлэгийн хэмжээнд  энэхүү багаж нь суурилагдсанаар үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүү шинжилгээнд явуулах чирэгдэлийг байхгүй болгоно. Энэ багажтай болсноороо торлог шилэнцрийн өвчний оношилгоо, эмчилгээг УНТЭ дээр цогцоор нь шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм.


Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сүүлийн үеийн нүдний компьютер томографи /ОСТ/ авах гэрээнд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй