![](/uploads/201403/news/thumb/bf836b6add341ddf16c0a3bd4b0ef15f_x3.jpg)
Пүрэв гараг бүрт сэтгүүлчидтэй уулздаг “Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд энэ сард хөдөлмөр эрхлэлтийн асуудалд онцгой анхаарч ажиллана гэдгээ хэллээ. Засгийн газраас нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн есөн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс 40-өөс дээш насны иргэдийг ажилтай болгох хөтөлбөрийг өчигдөр нээсэн. Улсын хэмжээнд 40-өөс дээш насны 12 мянган иргэн ажил идэвхтэй хайж байгаагаас эхний ээлжинд 3000 гаруй иргэнийг ажил, орлоготой болгохоор төлөвлөсөн байна.
Буянт-Ухаа хорооллын орон сууцанд орох иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авахаар ТОСК шийдвэрлэсэн. Энэ сард багтаан шаардлагатай бүхий л мэдээллийг ТҮЦ машинаас хэвлэж авах боломжийг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд мөн хэллээ. Үүнээс гадна аймгийн төвүүдэд орон сууц худалдаж авах иргэдэд найман хувиас бага хүүтэй зээлд хамруулахаар судалгаа хийж байгаа бөгөөд энэ сардаа багтааж дуусгах ажээ.
Мөн Монголд ургасан төмс, хүнсний ногооноос хорт бодис илэрсэн гэсэн мэдээллийн тухайд “Эх орныхоо хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох гэж хичээж байгаа энэ үед ийм мэдээлэл цацагдсанд харамсаж байна” гэлээ. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдэд оёж эхлэхэд мөн ийм мэдээлэл цацаж байсан. Хүнсний ногооноос хорт бодис илэрсэн талаар мэргэжлийн байгууллагаар шалгуулсан. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг шинжилгээгээр батласан гэлээ.
Хүнсний ногооноос хорт бодис илрээгүй | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.