Шууд Chart

ВГИК-ийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа

2019-09-29 10:41:56

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургууль /”ВГИК”/ үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн урлагийн их танхимд зохион байгуулагдсан Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Элчин сайдыг Түр хамаарагч О.Очирмаа оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сургуулийг үндэсний боловсон хүчин бэлтгэх, кино урлагийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг С.А.Герасимовын нэрэмжит Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургуулийн захирал, ОХУ-ын соёл, урлагийн сургуулиудын холбооны Ерөнхийлөгч, ОХУ-ын Боловсролын академийн академич, ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Владимир Сергеевич Малышевт гардуулан өгөв.

Уг арга хэмжээнд монголын талаас үе үеийн монгол төгсөгчдийн төлөөлөл болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, киноны нэрт зураач Түдэвийн Гоош, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино оператор Мэдрэлтийн Мөрөнгуа, кино оператор Доржсүрэнгийн Тунгалаг зэрэг уран бүтээлчид, оросын талаас ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Америкийн кино академийн Оскарын шагналт, жүжигчин, найруулагч, продюсер Владимир Валентинович Меньшов зэрэг ОХУ-ын урлаг, соёлын алдартнууд оролцов.

 


ВГИК-ийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй