
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл, "Номадиа Пикчерс"-тэй хамтран “Улаанбаатар” олон улсын кино наадмыг зохион байгуулах гэж байна.
Уг наадмын зорилго нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд оршиж байна.
11 дэх жилдээ болох уг наадам нь ирэх аравдугаар сарын 14-20-нд Улаанбаатарт болно.
Энэ үеэр 2019 оны Каннын наадмын шилдэг бүтээлээс үзэгчдэд хүргэнэ.
- "ШИМЭГЧ"- БНСУ, Каннын кино наадмын тэргүүн дээд шагнал "Алтан далдуу мод" хүртсэн.
- "ЦАВ ЦАГААН ӨДӨР"- Исланд улс, Каннын кино наадмын Луис Родерер сангийн "Залуу од" шагналт, Шүүмжлэгчдийн долоо хоногийн тэргүүн байрт нэр дэвшсэн.
- "РОКЭТМЭН"- АНУ, "Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн.
“Улаанбаатар” олон улсын кино наадам болно | ||
Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.