Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 74 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр есдүгээр сарын 27-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Ахмед Аль Саяетэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хүрээлэн буй орчин зэрэг салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар АНЭУ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүд нь ард түмний аж амьдралыг сайжруулахын сацуу хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Абу-Даби хотноо Монгол Улсын ЭСЯ нээх тухай шийдвэрийн төслийг УИХ-д өргөн барьснаа мэдээлэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжсээр ирсэн уламжлалыг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, Дубай хотноо болох олон улсын ЭКСПО-2020 үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах талаар ярилцав.
Талууд Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах боломжийг судлахаар тохиров.
Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Ахмед Аль Саяетэй уулзав | ||
Үзсэн: 727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.