Шууд Chart

Хүүхдийн 40 дүгээр сувилалд шинэ төсөл хэрэгжүүлж байна

2014-03-06 16:48:34

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Дезерэт” Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр өнөөдөр хүүхдийн 40 дүгээр клиник сувилалд  “Гал тогооны тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийн нээлтийг хийжээ. 

Уг төслийг хэрэгжүүлснээр хүүхдийн хоол тэжээлийг эрүүл, аюулгүй орчинд бэлтгэх, хүүхдийн бие сэтгэхүйн онцлогт тохирсон хоолыг бэлтгэн нэр төрлийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд төслийн хүрээнд дээжийн хөргөгч, гурил хэрчигч машин, шарах шүүгээ, хоолны савны иж бүрдэл зэрэг нийт 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.
 
Өмнөх гал тогооны тоног төхөөрөмжүүд олон жил ашиглагдаж элэгдэж хуучирсан, хоол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон ч өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн талаар холбогдох хүмүүс дурдлаа.
 
Дашрамд дурдахад, хүүхдийн 40 дүгээр клиник сувилал нь 1962 онд ашиглалтад орсон бөгөөд өдгөө 51 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор 170 хүүхэд сувилуулж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхдийн 40 дүгээр сувилалд шинэ төсөл хэрэгжүүлж байна  
Үзсэн: 1407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй