Шууд Chart

“Макс”-ын Д.Ганбаатарын “Mongolian Groom” нэртэй хүлэг “G1” уралдаанд түрүүлжээ

2019-09-30 12:31:18

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” гурппийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Groom” нэртэй хүлэг АНУ-д болсон “G1” уралдаанд түрүүлжээ.

Дээрх морь нь Америкт нэг, хоёроор эрэмбэлэгддэг хурдан хүлгүүдтэй уралдсанаараа улам их бахдалыг төрүүлж байна.

Ийнхүү “Breeder's Cup” дэлхийн аваргын хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сантай классик уралдаанд оролцох эрхээ авчээ.

Сонирхуулахад түүний “Mongolian Saturday” нэртэй ажнай 2015 онд түрүүлж, Монгол түмнийг огшуулж байсан юм.

Уралдааны дараа Д.Ганбаатарын уяач, улсын алдарт уяач Э.Ганбатаас сэтгүүлчид ярилцлага авхад “Морины ертөнц шоконд орлоо” гэж гурван удаа хэлжээ. Түүнчлэн энэ түүхэн үйл явдал Америкийн хэвлэлээр шуугиж байгаа аж.

Харин дээрх уралдаан болсон өдөр морины эзэн Д.Ганбаатар Говь-Алтай аймагтаа нутгийн зөвлөлийнхөнтэйгээ мод тарих ажлаар явж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Макс”-ын Д.Ганбаатарын “Mongolian Groom” нэртэй хүлэг “G1” уралдаанд түрүүлжээ  
Үзсэн: 2308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-30 13:01
Санаа зөв бол заяа зөв гэдэг үнэн үг шүү амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй