
“Монгол Арт” галерейгаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилд зориулан “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт зураачдын үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчид өөрсдийн өнцгөөс хүүхдийн үйл хөдлөл, донж төрх, зэргийг гярхай олж харан бүтээлдээ тусгаснаараа онцлог юм.
1960-аад оноос энэ сэдэвт чухал ач холбогдол өгч өсвөрийн шинэ үеийг эх орноо хайрлан хамгаалах, бахархах, сурах, өв тэгш боловсрол мэдлэгтэй иргэн болгон хүмүүжүүлэн, хүүхдийн төлөө үндэсний төв болон хүүхдийн байгууллагууд хамтран олон ажил хийдэг байсны нэг нь үзэсгэлэн байлаа.
Энэ удаагийн үзэсгэлэнд 40-өөд уран бүтээлч 100 гаруй уран зураг, зураасан зураг, баримал, арьсан ханын зураг, усан будгаар зурсан бүтээлээ дэлгэжээ.
Тодруулбал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ч.Батмөнх, Н.Санчир, Ё.Өлзийхутаг, Г.Төмөр, С.Дондог, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаа, Ц.Нарангэрэл, Ц.Эрдэнэцог, Д.Дуйнхоржав, Х.Содномцэрэн, Ж.Ганхүү, Б.Насанцэнгэл, Т.Бадамжунай, Д.Эрдэнэ, Ш.Баатар, С.Баярбаатар, Б.Очирхуяг, Д.Эрдэнэбилэг, Б.Хонгорзул, Д.Алтангэрэл, Л.Наранхүү, Ч.Өнөржаргал, Ц.Батжаргал, Ч.Одпүрэв, Д.Булгантуяа, Ц.Баттөр Б.Отгонтүвдэн, Г.Ариунболд, Б.Содномдаржаа, Э.Амаржаргал, Т.Одон, П.Ганбат, О.Эрдэнэбулган, А.Сонинбаяр, Б.Мөнхзул, Ж.Болортүвшин, Н.Мөнхтуул, Д.Анхзаяа, Э.Билигт, С.Цацрал нар оролцож буй.
Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
“Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт зураачдын үзэсгэлэн гарч байна | ||
Үзсэн: 1952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.