
Монгол, АНУ, Энэтхэг, Ирак, Япон, БНХАУ, Хонконг зэрэг улсад уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ 1982 оноос өдгөөг хүртэл толилуулж буй зураач Т.Чулуунбаатарын “Action painting“ үзэсгэлэн “Norphei" арт галерейд гарч байна.
Тэрбээр Монгол тооныг 1980-аад оноос судалж, дэлхийн улс орнуудад сурталчлах, Монгол тооноор дамжуулж Монгол хүний сэтгэлгээ, гэрийн соёлыг таниулах арга хэмжээг олон улсад зохион байгуулжээ.
Түүний судлан таньж мэдсэн Монгол тоонын тухай урлагийн бүтээлийг дэлхий нийтэд өндрөөр үнэлж НҮБ-ийн танхимд "Тооно" арт үзэсгэлэнгээ зохион байгуулж байсан юм.
Т.Чулуунбаатар нь энэ удаа Монгол морийг дэлхий нийтэд урлагаар дамжуулж сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн наймдугаар сарын 10-13-нд Өвөрхангай аймгийн Өндөр гэгээн Занабазарын нутаг болох Есөн зүйл суманд 800 Монгол морины гишгэдэлийг уран бүтээл болгон морины гишгэх, хатирах, давхих бүхий л үйлийг зураг болгон мөнхөлжээ.
Тэрбээр 800 адууг өөрийн дэлгэж бэлдсэн даавуун дээгүүр гишгүүлэхдээ олон янзын хөдөлгөөнийг өндөр хурдтай камераар зургийг нь авч, морины мөрөөр “Action painting“ бүтээлийг буй болгожээ.
Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ.
Т.Чулуунбаатарын “Action painting“ үзэсгэлэн гарч байна | ||
Үзсэн: 534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.