Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2019-09-30 15:47:59

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Төв аймгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд, Хэнтийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд зарим газраар нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүсч, цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны 20 цагаас 10 дугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Сэрүүсч Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүртэл   ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр 15-20 хэм, бусад нутгаар 7-12  хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, бусад хэсгээр 8-13 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр  сэрүүсч 13-18 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө сэрүүсч 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө эрс сэрүүсч 8-10 хэм дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-р сарын 2-нд зарим газраар, 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-р сарын 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй