Шууд Chart

Шадар сайд үйлдвэрүүдэд ажиллалаа

2014-03-07 08:55:25

Монгол Улсын Шадар сайд, Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва удахгүй болох хүнсчдийн баярын өдрийг угтаж өчигдөр “Хүнсний манлай үйлдвэр” шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр  “Мах маркет” ХХК, "Арвайн үндэс" ХК-ийн үйлдвэрүүдтэй танилцжээ.
 
Ийнхүү  хүнсний салбарын хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан Шадар сайд зах зээлийн хүнд үеийг даван туулж эдүгээ дэлхийн хэмжээнд сэтгэн хийж бүтээж байгаа залуучуудаараа бахархаж байна гээд олон улсын стандартад нийцсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсдээ улам их амжилт гарган ажиллахыг захижээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Шадар сайд үйлдвэрүүдэд ажиллалаа   
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй