Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Үндэсний аудитын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О,О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга эхлээд Үндэсний аудитын газрын удирдлагуудтай уулзаж санал солилцсон аж.
Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад байгууллагынхаа үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын даргад товч танилцуулахдаа тус газар Төрийн аудитын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор байгууллагын бүтцийн схемээ батлуулан босоо хяналтын зэрэгцээ чанарын аудит хийдэг, тайлангаа аудитын зөвлөлөөр хэлэлцдэг зохион байгуулалтад орсон. Шинэ бүтэц нь чанарын удирдлагын шинэ тогтолцоог хангаж байгаа гэдгийг хэллээ.
Түүнчлэн тус газар энэ оныг байгууллагынхаа хэмжээнд чанарын жил болгон зарлаж, чанарын удирдлагын шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан сайн чанарын тайланг Улсын Их Хуралд танилцуулах гол зорилттой ажиллаж байгааг дурдсан байна.
З.Энхболд Үндэсний аудитын газарт ажиллалаа | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.