![](/uploads/201403/news/thumb/b0ae90ca0bff53e0f9766326fb22a82d_x3.jpg)
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О,О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний Аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонслоо.
Тодруулбал, Үндэсний Аудитын газраас дүн шинжилгээнд хамрагдсан төсөл, арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх талаар болон гүйцэтгэл удааширсан, төсөвт өртөг нэмэгдсэн шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан байна.
Танилцуулгад дурдагдсанаар, дүн шинжилгээнд хамрагдсан 272 төсөл, арга хэмжээнээс 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээ 2014 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж хэрэгжүүлэх боломжтой. Үүнээс 79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 обьект 2014 онд ашиглалтад орох боломжтой байна.
Улсын Их Хурлын 2013 оны тогтоолын дагуу санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх шаардлагатай 121.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий зам, гүүрийн 15 төсөл, Төсвийн болон Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангаж зураг төсөв, техникийн нөхцөл бэлэн болгосны үндсэн дээр 2015 оны төсвийн тухай хуульд тусгах боломжтой 81 төсөл, арга хэмжээ байна.
Мөн дүн шинжилгээнд хамрагдсан төсөл, арга хэмжээнд улсын төсвөөс санхүүжилт төлөвлөх шаардлагагүй нийт 24.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 обьект байна. Дүн шинжилгээнд хамрагдсан төсөл, арга хэмжээнээс 58.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий долоон обьект зориулалтыг өөрчилж, худалдах замаар улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг нөхөн төвлөрүүлэх асуудлыг судлаж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ.
Улсын төсвөөс санхүүжилт төлөвлөх шаардлагагүй 23 обьект байна | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.