Шууд Chart

Монгол, Хятадын эрдэмтдийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал болов

2019-10-01 15:52:17

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхт ойг жилийн туршид хамтран тэмдэглэх төлөвлөгөөнд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг болон орон нутгийн харилцааны чиглэлээр олон ажил, арга хэмжээг тусгасны дагуу амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд “Монгол, Хятадын харилцааны шинэ эрин: боломж ба сорилт” сэдэвт Монгол, Хятадын эрдэмтдийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар зохион байгуулагдсан энэхүү хамтарсан эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр хоёр орны эрдэмтэд хуран цуглаж, Монгол-Хятадын орчин үеийн харилцааны хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, цаашдын харилцааны чиг хандлагаа зөвөөр тодорхойлох, тулгарч буй сорилтоо хамтдаа даван туулж, хамтдаа хөгжих шинжлэх ухаанч гаргалгааг ажил хэрэгчээр эрэлхийлэхэд чиглэгдсэн юм.

Хоёр улсын эрдэмтэд энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улс, БНХАУ-ын харилцааны 70 жилийн түүхэн хөгжил, туулсан замналыг эргэн харж, цаашдын хамтын ажиллагааны ирээдүйн боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээгээр Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжлийн үйл явцын талаар ч хөндөн хэлэлцлээ.

Хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон ахмад дипломатууд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ян Чиндун тэргүүтэй диплома ажилтнууд, хоёр улсын монгол, хятад судлалын эрдэмтэн судлаачид, тухайлбал, Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэн, МУИС, ШУТИС-ийн болон Хятадын Нийгмийн Шинжлэх ухааны академи, Орчин үеийн олон улсын харилцааны судлалын хүрээлэн, Бээжингийн Их Сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн төлөөлөгчид оролцов.


Монгол, Хятадын эрдэмтдийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал болов   
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй