
"Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11 дүгээр байрт шалгарч байсан А.Баярцэцэг Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д Монголын анхны оюутан болжээ.
Тэрбээр загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастайг уншигчид маань дотоодын болон гадаадын кинонд тоглож байснаар нь мэдэх болов уу.
Зарим бүтээлээс нь тодруулбал, 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч дүрээ мөнхөлсөн юм.
Тэр англи, франц, испани хэлтэйгээс гадна маркетингийн менежер мэргэжилтэй ч нэг удаа ажиллаж байгаагүй гэдэг.
Мисс А.Баярцэцэг Лондонгийн драмын төв сургуульд суралцана | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.