Шууд Chart

Байнгын хорооны дарга Япон улсад айлчиллаа

2014-03-07 10:39:14

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй төлөөлөгчид Японы Гадаад хэргийн яамны урилгаар тус улсад айлчилжээ.

Төлөөлөгчид айлчлалын үеэр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакид бараалхаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, түүний дотор эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар ярилцжээ.
 
Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Олон улсын хамтын ажиллагааны банк /ЖБИК/, Японы худалдааг дэмжих байгууллага /ЖЕТРО/, Токиогийн хөрөнгийн бирж, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /Кэйданрэн/, Япон, Монголын Эдийн засгийн хороо зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж, Монгол, Японы эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, хувийн хэвшлийн хэлхээ холбоог өргөжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замын талаар саналаа солилцсон байна.
 
Уулзалт ярианы үеэр өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг бэхжүүлэх чиглэлд хийгдэж буй алхмуудын талаар Японы талд танилцуулсны зэрэгцээ хоёр орны эдийн засгийн харилцаанд Япон Улстай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдол чухал болохыг онцложээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Байнгын хорооны дарга Япон улсад айлчиллаа  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй