ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Штефан Кауфманнтай энэ оны 10 дугаар сарын 2-ны өдөр уулзав.
45 жилийн түүхтэй Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж буйг Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дурдаад цаашид эрдэс баялаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт харилцаа хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх боломж буйг тэмдэглэв. Мөн 1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжихэд Германы улс төрийн Конрад Аденауэр, Ханс Зайдел, Фридрих Эберт сангууд зөвлөгөө өгч, дэмжин ажиллаж байсанд талархлаа илэрхийлэв.
Монгол дахь Конрад Аденауэр сан, Монгол, Германы бизнес эрхлэгчдийн холбоо хамтран 2019 оны 10 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Германы Эдийн засгийн өдөрлөг” арга хэмжээнд Бундестагийн гишүүн Ш.Кауфманн хүндэт зочноор уригдан оролцсон.
ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Штефан Кауфманнтай уулзав | ||
Үзсэн: 697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.