Шууд Chart

Байнгын хорооны гишүүд хүрээлэнгүүдэд ажиллалаа

2014-03-07 11:09:37

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны холбогдох тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд өчигдөр Олон улс судлалын хүрээлэн, Философи-социологи эрхийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгүүдэд ажиллалаа.

Байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүдэд дээрх шинжлэх ухааны байгууллагууд өөр өөрийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийхдээ тулгарч байгаа бэрхшээлүүдийг тодотгон ярьж, хэрхэн шийдэх талаар санал бодлоо солилцжээ.

Эрдэм шинжилгээний ажлын зардал, төсвийг нэмэгдүүлэх шаардлага эдгээр байгууллагуудын тухайд нийтлэг асуудал болоод байгаагийн дээр Олон улс судлалын хүрээлэнгийн удирдлагууд өөрт тулгамдаж байгаа хүний нөөцийн асуудлыг шийдэхийн тулд mobility буюу өндөр чадавхи бүхий эрдэмтэн судлаачдыг заавал нэг байгууллагад хамаатуулан уяхгүйгээр тодорхой төслүүдэд гэрээгээр сэлгэн ажиллуулж, чадавхийг нь бүрэн дүүрэн ашиглах зарчмыг баримтлан ажиллахыг санал болгож байлаа. Улмаар цахим хүрээлэн болох төслийг санаачлан хэрэгжүүлэх нь эрдэм шинжилгээний байгууллагуудыг илүү үр өгөөжтэй ажиллуулах өргөн боломжийг нээж өгнө гэж үзэж, төсөл боловсруулснаа танилцуулсан байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Байнгын хорооны гишүүд хүрээлэнгүүдэд ажиллалаа  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй