![](/uploads/201403/news/thumb/21b8e12b88b4c951b355ebc082e77a5c_x3.jpg)
Салбарын яамнаас холбогдох хууль тогтоомжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 15, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 17 нийт 32 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулжээ. Тус сонгон шалгаруулалтаар 197 иргэн бүртгэгдсэнээс нийт 20 ажлын байранд 60 иргэн тэнцэж нөөцөд бүртгэгдсэн байна.
Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн ажлын байранд томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлж сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилгоо хийж эхэлжээ.
Нийслэлийн Боловсролын газрын мэдээлснээр сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батласан бөгөөд уг ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Хөдөлмөрийн гэрээний төсөлд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдээс санал авч байгаа ажээ.
Сургуулийн захирлуудыг томилж эхэллээ | ||
Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.