Шууд Chart

Элчин сайд Б.Дэлгэрмаа төлөөлөгчдийг хүлээн авлаа

2014-03-07 13:39:04

ГХЯ-аас зохиож буй Төрийн удирдлагын чиглэлээр богино хугацааны танилцах аялал,  албан хаагчдад зориулсан англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдаж буй төлөөлөгчдийг Сингапур Улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзав.

Эл бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Сангийн яам, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн ЗДТГ, Жендэрийн Үндэсний хороо, Дэлхийн банк, Гэр хорооллын орон сууцжуулах төсөл зэрэг байгууллагын 38 төлөөлөгч хамрагдаж байна.  

Сингапурын ГХЯ-нд Элчин сайд Б.Дэлгэрмаагийн тавьсан санал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тус улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд  манай улсын төрийн албан хаагчдыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн аваад байгаа нь энэ юм.

Хөтөлбөрийн хүрээнд төлөөлөгчид Сингапур улсын Төрийн албаны коллежийн богино хугацааны сургалтад хамрагдаж, тус улсын ГХЯ, Сингапур хотын галерей, Газар болон тээврийн хэрэгслийн алба, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Орон сууц ба хөгжлийн зөвлөл, “Шинэ ус” ус цэвэршүүлэх станц зэрэг байгууллагаар зочилж, бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай нь танилцаж туршлага судлаж байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Элчин сайд Б.Дэлгэрмаа төлөөлөгчдийг хүлээн авлаа   
Үзсэн: 1774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй