Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны сайдын Австрали улсад хийсэн айлчлалын тухай, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны хуулийг хэрэгжүүлэхээр гаргасан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах, тэргүүлэх мэргэжлийн хөтөлбөр батлах тухай/ хэлэлцэнэ.
Мөн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах, цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм.
Цэргийн албыг дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг тогтооно | ||
Үзсэн: 1677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.