Шууд Chart

Ц.Элбэгдорж эмэгтэйчүүдийн эрхийн талаар санал солилцлоо

2014-03-07 13:52:23

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.

Уламжлал болсон энэ арга хэмжээг МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачилгаар  Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, зөвлөх А.Ганбаатар, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Иргэдэд туслах хүний эрхийн төв, Хүний эрх, хөгжил төв, Эмэгтэй удирдагч сан, Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын дүлий иргэдийн холбоо, Дохионы хэлмэрч, орчуулагчдын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Энэ удаагийн уулзалт  “Эмэгтэйчүүдийн эрх ба хүн ам, хөгжлийн бодлого” сэдвийн дор болж өнгөрлөө.
 
МОНФЕМНЕТ-ийн ерөнхий зохицуулагч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэлсэн үгэндээ хүчирхийллийн эсрэг, эмэгтэйчүүдийн эрхийн  төлөө Төрийн тэргүүн зоригтой дуугарч байгааг онцлолоо. Тэрээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн болон түүгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн нэрийн өмнөөс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуугарч, ажиллаж байгаа Ерөнхийлөгчид гүн талархал илэрхийлэв. “Ерөнхийлөгчийн хэлсэн үг бидний бодлогын ажилд маш их үр дүн өгч байгаа. Хийж байгаа сургалт, арга хэмжээ  болгондоо Ерөнхийлөгчийн үгийг заавал удиртгал болгож хүргэдэг болсон” гэлээ.
 
Тэрээр мөн  “Бид нэг зүйлд баяртай байна. Хүчирхийлэлд “Үгүй” гэж хэлцгээе” гэсэн дэлхий нийтийн санаачилга явж байгаа. Энэ санаачилгад дэлхийн Засгийн газрууд нэгдэж байна. Түүнд Монгол Улс нэгдээгүй байсан. Тэгвэл сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсаа төлөөлж энэ санаачилгад нэгдээд байна. Энэ бол дэлхий нийтийн түвшинд маш том арга хэмжээ юм. Бид Ерөнхийлөгчийн илгээлтийг бүрэн эхээр нь орчуулж веб сайтуудаар олон улсын хэмжээнд түгээж байна” гэж хэллээ.

           

Нийтэлсэн: Б.Баярт

Ц.Элбэгдорж эмэгтэйчүүдийн эрхийн талаар санал солилцлоо   
Үзсэн: 2126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.149.229.xxx [122.149.229.xxx] 2014-03-09 17:18
'...хүчирхийллийн эсрэг, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө Төрийн тэргүүн зоригтой дуугарч байгааг онцлолоо.'' gene uu. Neg ni uran iltgeed, nuguu ni urd ni sonsoj baigaaguigee sonsson aytai magtaad, ineedtei ch yum. Medeejiin yum yaij baihaar bodit ajil hiij bolohgui l baina uu, hedii boltol dur esgeh yum be?, zalhaj bain shuu.
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2014-03-07 14:16
xudlaa erunxii ym yariad l sensaatslaal yavxin xurdhan ajil xereg bolgooch.

Бидэнтэй нэгдээрэй