Шууд Chart

Эрүүл мэндийн удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2014-03-07 14:12:36

Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх, байгууллагын хөгжлийг хангахад удирдах ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, сэтгэлд нийцсэн үйлчилгээний ур чадварт сургах зорилгоор Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд зөвлөлгөөн зохион байгуулжээ.
 
Зөвлөлгөөнийг “Эрүүл мэнд-эрс шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймаг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн 2014 оны энэ  сарын дөрөвнөөс зургааны өдрүүдэд зохион байгуулсан байна.
 
Тус удирдах ажилтнуудын зөвлөлгөөнөөр эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоог нэмэгдүүлэх, эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгмийн баталгаа, хүний нөөцийг нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэлд нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх ээлтэй орчин бүрдүүлэх талаар хэлэлцжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрүүл мэндийн удирдах ажилтнууд зөвлөлдлөө  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй