
ОХУ-ын Улаан-Үд хотноо өчигдөр эхэлсэн эмэгтэйчүүдийн сонирхогчдын боксын 11 дэх удаагийн ДАШТ-д 51 кг-ийн жинд өрсөлдсөн Л.Алтанцэцэг эхний тойрогт Италийн боксчин Камилла Фаддатай тулалдан, 3:2 (29:28, 27:30,27:30,29:28,29:28) оноогоор яллаа.
Ингэснээр шөвгийн 16-д шалгарч, дараагийн тойрогт Вьетнамын тамирчин Нгуен Ти Тамтай энэ сарын 8-нд тулалдахаар боллоо. Энэ жинд 29 “ширэн бээлийтэн” өрсөлдөж байна.
Энэ жилийн тэмцээнд 57 орны 224 тамирчин, 10 жинд медалийн төлөө өрсөлдөж буй.
Сонирхуулахад, “Токио-2020” олимпод эмэгтэй боксчид 51, 57, 60, 69, 75 кг-ийн жинд өрсөлдөнө.
Л.Алтанцэцэг эхний тойрогтоо ялалт байгууллаа | ||
Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.