Шууд Chart

Мария Антунез боксын ДАШТ-д ирэхийн тулд зардлаа хандив цуглуулж бүрдүүлжээ

2019-10-04 11:49:44

ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд эмэгтэйчүүдийн боксын ДАШТ өчигдөр эхэлсэн билээ.

Энэ үед Гондурас Улсаас тун санамсаргүй зочин гэнэт хүрээд иржээ.

Тодруулбал тус улсын боксчин Мария Антунез дэлхийн аваргад оролцох зардлаа интернэтээр хандив цуглуулж босгосон бөгөөд тэмцээнд оролцох мэдүүлгээ ч өгөлгүй Бээжингийн онгоцоор хүрч ирсэн байна. Түүний холбооноос зардал гаргаж өгөөгүй тул дасгалжуулагч ч байгаагүй аж. Тиймээс тэмцээн зохион байгуулагчидтай ч холбоо тогтоож амжаагүй учир ямар жинд тоглох нь ч тодорхойгүй гэнэ.

Мария Антунез сэтгүүлчдэд “Би өнгөрсөн долоодугаар сараас хандив цуглуулж эхэлсэн. Боксын ДАШТ-д Гондурас улсаа төлөөлөх мөрөөдөл минь биелсэнд баяртай байна” гэж ярьсан байна.

Тэмцээнийг зохион байгуулагчид түүнийг “Бурятия” зочид буудалд байрлуулж, бүртгэснээр Мария ДАШТ-д оролцох эрхтэй болжээ. Харин дасгалжуулагч багшийг нь Монголоос олсон байна.

Манайд ажилладаг куба мэргэжилтэн тэмцээн үзэхээр Буриадад очсоныг гондурас бүсгүйтэй хамт ажиллуулахаар болжээ.

Мөн Бурунди Улсаас ирсэн гурван тамирчин зуны богино цамцтай ирсэн тул Буриадын боксын холбооноос дулаан хувцсаар хангасан байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мария Антунез боксын ДАШТ-д ирэхийн тулд зардлаа хандив цуглуулж бүрдүүлжээ   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй