
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат, Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ач хүү Хоошёорюү С.Бямбасүрэн эх орондоо цолны мялаалгаа хийжээ.
Тэрбээр Рэйва тооллын анхны секитори /цолтой бөх/ болж, ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнд шинэ жюүрёо зиндаанд дэвшин барилдах юм.
"Тацүнами" дэвжээний бөх С.Бямбасүрэнгийн хувьд мэргэжлийн сүмогийн дэвжээнд өрсөлдөж буй Монгол бөхчүүдийн 35 дахь сектори болж байгаа аж.
Монгол аваргуудын гаргасан жимийг тодоор үргэлжлүүлж буй тэрбээр Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
Өдгөө 21 настай түүний хувьд одоогоос жил гаруйн өмнө Япон Улсыг зорьж байжээ.
Хоошёорюү С.Бямбасүрэн эх орондоо цолны мялаалгаа хийжээ | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.