Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийслэлээс шат дараатай цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч Тээврийн хэрэгслийн механик өсөлтөөс хамаарч Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна гэж холбогдох байгууллагаас тайлбарладаг.
Тиймээс тээврийн хэрэгслийн механик өсөлтийг багасгах, хаврын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд одоо мөрдөж байгаа зохицуулалтаас гадна цаашид шинээр ямар зохицуулалт хийх талаар “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гуравдугаар сарын гуравнаас эхлэн олон нийтээс цуврал санал асуулга явуулж байна. Эхний санал асуулгад нийт 660 гаруй иргэн саналаа өгснөөс гадна 800 гаруй иргэн www.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан санал хүсэлтээ илэрхийлжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд “Автомашины механик өсөлтийг зохистой хэмжээнд барихын тулд ямар зохицуулалт шинээр хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ?” гэсэн санал асуулгыг явуулж байна. Нийслэлийн иргэн та санал асуулгад оролцохыг хүсвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn-ээр орж тус хуудсын доод хэсэгт байрлах асуултаас сонгон хариулт өгөх боломжтой ажээ.
Автомашины механик өсөлтийг хэрхэн бууруулах вэ | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.