Шууд Chart

Тэд хамаатнууд...

2019-10-07 15:28:06

Хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлж чадсан алдартнуудын удамд олны танил болсон хүн цөөнгүй байдаг аж. Монголчууд “сайн хүний үр, саальтай гүүний унага” хэмээн ярих нь бий. Энэ удаад бид алдартнуудын удам дахь олны танил эрхмүүдийг онцоллоо. 


1. Чарли Чаплин болон Үна Чаплин

Үна Чаплин нь жүжигчний гэр бүлээс гаралтай бөгөөд өөрөө мөн жүжигчин болох замналыг сонгожээ. Түүний өвөө хүн бүхний мэдэх алдарт Чарли Чаплин, түүний ээж Жералдин Чаплин юм. Үна Чаплин “Хаадын тоглоом” кинонд Талиса Мэегирийн дүр бүтээснийг олон хүн мэдэх билээ. Мөн Чарли Чаплины зээ хүү Жэймс Тиерри хөгжимчин, жүжигчин, найруулагч, циркчин гээд олон төрлийн авьяастай. Түүний ээж Виктория Чаплин ажээ.

 


 2. Абрахам Линколн болон Том Хэнкс

Холливудын алдарт жүжигчдийн нэг Том Хэнксийг бид “Форрест Гамп”, “Терминал”, “Ногоон шугам” зэрэг олон алдартай кинонд тоглосноор нь мэдэх билээ. Тэрээр АНУ-ын түүхэнд нэр нь тодоор үлдсэн Ерөнхийлөгч болох Абрахам Линколны ээжийн талын хамаатан юм.

 


3. Марлон Брэндо болон Туки Брэндо

XX зууны алдартай жүжигчдийн нэг Марло Брэндо нь загвар өмсөгч Туки Брэндогийн өвөө юм. Туки Брэндо Анагаахын сургуулийг төгссөн ч, загварын ертөнцөд нэлээд алдарт хүрчээ.

 


4. Анне Гвин болон Крис Пайн

Залуу жүжигчин Крис Пайн “Стар Трек”, “Гайхамшигт эмэгтэй” зэрэг кинонд гол дүр бүтээсэн. Түүний эмээ Анне Гвин аймшгийн кинонд бүтээсэн дүрээрээ алдаршсан жүжигчин.

 


5. Чарлз Дикенс болон Харри Лоед

“Хаадын тоглоом” кинонд Висерис Таргариены дүрээр нэрд гарсан Харри Лоед нь алдарт зохиолч Чарлз Дикенсийн удмын хүн юм байна.

 


6. Нелсон Мандела болон Золека Мандела

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч, Нобелийн шагналт Нелсон Манделагийн ач охин Золека Мандела нь НҮБ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.

 


7. Уинстон Черчилль болон Николас Соамес

Дэлхийн II дайнд  Британийг удирдаж амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн, түүхэнд нэрээ мөнхөлсөн улс төрчдийн нэг бол Уинстон Черчилль юм. Түүний ач хүү Николас Соамес мөн улс төрч болох замналыг сонгожээ. Тэрээр 1997 оноос эхлэн парламентын гишүүнээр ажиллаж байна. 

 


8. Пабло Пикассо болон Диана Видмайер Пикассо

Диана Видмайер Пикассогийн өвөө нь бидний мэдэх алдарт зураач Пабло Пикассо юм байна. Тэрээр хуулийн болон урлагийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан нэгэн. Диана Видмайер Пикассо үнэт эдлэлийн “Мэние” компанийг үүсгэн байгуулагчдын нэг юм. 


Тэд хамаатнууд...  
Үзсэн: 1861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй