Шууд Chart

Энэ пүрэв гарагт Нобелийн шагнал хүртэх хоёр зохиолчийг зарлана

2019-10-07 15:51:14

Шведийн нийслэл Стокхолм хотноо өнөөдөр Нобелийн долоо хоног физиологи, анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийг зарласнаар эхэлж байна. 

Энэ жилийн Нобелийн долоо хоногийн онцлог нь 2018 болон 2019 оны уран зохиолын салбарын хоёр шагналтны нэр тодрох юм. Тодруулбал, энэ сарын 10-нд буюу энэ пүрэв гарагт Нобелийн шагнал хүртэх хоёр зохиолчийг зарлах билээ. 

Нобелийн шагналыг хүртээдэг Шведийн академи өнгөрсөн оны тавдугаар сард уран зохиолын салбарын Нобелийн шагналтныг тодруулахыг хойшлуулах шийдвэр гаргасан. Шалтгаан нь нэр дэвшигчдийн тоо цөөрсөн болон тус академийн гишүүн яруу найрагч Катарин Фростенсоны нөхөр, урлагийн нэрт зүтгэлтэн Жан-Клод Арног олон тооны эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж, шуугиан дэгдсэний улмаас энэ шагналын нэр хүнд буурсантай холбоотой байв.

Хамгийн сүүлд 2017 оны утга зохиолын Нобелийн шагналыг Япон гаралтай англи хэлт зохиолч Казүо Ишигүро хүртсэн билээ. Тухайн үед зохиолч Казүо Ишигүрог идэр залуухан Нобелийн шагналтан хэмээн тодорхойлогдож байлаа. 

Өнгөрсөн хугацаанд 114 утга зохиолын Нобелийн шагналтан төржээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ пүрэв гарагт Нобелийн шагнал хүртэх хоёр зохиолчийг зарлана   
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй