Шууд Chart

Хөгжмийн шилдэг бүтээлийг улсын санд худалдаж авна

2019-10-08 15:56:59

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолын хүрээнд  Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар хамтран тухайн жилд туурвигдсан хөгжмийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ онд бүтээгдсэн том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 128 тоот өрөөнд энэ дугаар сарын 1–14-ны өдрүүдэд ажлын цагаар бүртгэж буй.

Бүртгүүлсэн бүтээлүүдийг Улсын Филармонийн концертийн танхимд энэ сарын 26-нд БСШУС–ын сайдын тушаалаар байгуулагдсан орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүд сонсон шалгаруулж, улмаар “Алтан намар-2019” хөгжмийн наадмын үеэр шилдэг бүтээлийн шагналыг гардуулах юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн шилдэг бүтээлийг улсын санд худалдаж авна   
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй