Шууд Chart

М.Од маргааш бие даасан гала тоглолтоо үзэгчиддээ хүргэнэ

2019-10-08 16:04:36

Монголын шилдэг балетчдын нэг, УДБЭТ-ын гоцлол бүжигчин М.Од  бие даасан гала тоглолтоо үзэгчиддээ хүргэх гэж байна.

Тэрбээр Монголын сор болсон бүжигчдийн хамт тоглох юм.

Эрэгтэй хүн бүжгийн урлагийн оргил болох балет, гоо зүйг мэргэжлийн өндөр төвшинд амилуулах тэр үдэш симфони найрал хөгжим эгшиглэж, модерн болон сонгодог бүжгэн жүжгийн оргил хэсгүүд үзэгч түмний мэдрэмжийн хязгаарыг тэлэх аж.

Тоглолтод
 

  • Гавьяат жүжигчин Г.Цолмон, О.Анужин
  • Бүжигчин Б.Саруул, Б.Батчимэг, Б.Баасансүрэн, М.Нандинцэцэг, А.Өлзий-Орших, Б.Төгөлдөр
  • А.Эрдэнэболд
  • Бүжиг дэглээч, Үндэсний урлагийн их театрын бүжигчин Э.Энхтайван
  • Бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал
  • Балетын жүжигчид, Симфони найрал хөгжим оролцоно. 
Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Од маргааш бие даасан гала тоглолтоо үзэгчиддээ хүргэнэ  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй