![](/uploads/201403/news/thumb/b9db139029d321d80a3d6bd00478bd03_x3.jpg)
Өнгөрсөн онд “Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт” дахь ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор зургаан салбар комисс байгуулагдаж нийт 13 удаагийн хуралдаанаар “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын төслүүдээс 68 асуудлыг хэлэлцүүлж, 16 төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын ажил зохион байгуулсан байна.
Тус комиссоос “Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилга барих” төслийн концесс эзэмшигчээр “Кодем” ХХК, “Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих” төслийн концесс эзэмшигчээр “Набсан” ХХК-ийг тус тус сонгон шалгаруулж батласан байна.
Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилга барих төсөл нь Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн хуучин барилгын суурин дээр доороо хоёр давхар гражтай, 12 давхар барилга байх аж.
Хувийн хэвшлийн байгууллага өөрийн хөрөнгөөр хуучин барилгыг буулгаж, суурин дээр нь орчин үеийн жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан барилга барьж Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилгын одоо байгаа талбайг нэмэгдүүлсэн хэмжээгээр нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгч үлдсэн хэсгийг өмчлөн ашиглах юм. Эмнэлгийн барилга нь 1956 онд ашиглалтад орсон, хоёр давхар, нийт 1227 кв.м бүхий талбайтай, газар эзэмшлийн нийт талбай нь 1650 кв.м талбайгаар баталгаажсан. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу барилга актлах тухай тогтоолоор нийслэлийн өмчөөс хасахаар шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжаар шинээр томилогдсон Эрүүл мэндийн салбар комиссын шийдвэрээр “Кодем” ХХК-ийг концесс эзэмшигчээр сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ хэрэгжиж эхэлсэнээс хойш хоёр жилийн хугацаанд тухайн төслийг гүйцэтгэх бөгөөд нийслэлийн өмчийн 1227 кв.м талбайг 1720.4 кв.м эмнэлгийн зориулалтын талбайгаар нэмэгдүүлж олгох юм байна.
Харин Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих төслөөр тус хорооны нутаг дэвсгэрт буюу городокт хоногт 1000м3 бохир ус цэвэрлэх байгууламж барих ажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хотын төв цэвэрлэх байгууламжийг технологийн шинэчлэл хийж өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ хотын алслагдсан хэсэг, дагуул хот, тосгодод бие даасан орчин үеийн шинэ технологийн цэвэрлэх байгууламжуудыг байгуулна хэмээн тусгагдсаны хүрээнд уг төслийг хэрэгжүүлнэ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Концесс олгох уралдаант шалгаруулалтын комиссоос Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих төслийн концесс эзэмшигчээр “Набсан” ХХК-ийг сонгон шалгаруулсан бөгөөд тухайн төсөл 2.242.304.000 /Хоёр тэрбум хоёр зуун дөчин хоёр сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөгөөр нэг жилийн хугацаанд хэрэгжих юм байна.

Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийг концессийн гэрээгээр шинээр барина | ||
Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.