Шууд Chart

"Хийморь" уран сайхны кино Оскарын наадамд өрсөлдөнө

2019-10-08 18:08:25

“Three Flames Pictures” болон “Nomadia”-ын хамтарсан уран бүтээл "Хийморь" уран сайхны кино 92 дахь удаагийн Оскарын наадамд "Шилдэг олон улсын уран сайхны кино" төрөлд өрсөлдөж байгааг албан ёсоор зарлажээ.

Энэ тухай hollywoodreporter.com сайт мэдээлсэн байна.

"Хийморь" уран сайхны киноны өрсөлдөж байгаа төрөлд нийт 93 орны уран бүтээл өрсөлдөж буйгаас дараагийн шатанд шилдэг 10 киног  шалгаруулах аж.

Одоогоор УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан Монгол Улсын төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн, найруулсан тус уран сайхны кино Германы “OLDENBURG FILM FESTIVAL”-д оролцож, “SPIRIT OF CINEMA AWARD“ шагналыг хүртээд байгаа бөгөөд өдгөө “San Diego International Film Festival”-д шалгараад байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Хийморь" уран сайхны кино Оскарын наадамд өрсөлдөнө  
Үзсэн: 2536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй