Шууд Chart

Бурхан Халдун хайрханд аялна

2014-03-10 10:46:58

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын өнгөрсөн онд гаргасан тушаалын дагуу Бурхан Халдун хайрханд аялах, уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журмыг батлажээ. 

Тодруулбал, төрийн тахилга үйлдэх ёслолоос бусад тохиолдолд иргэн, аялагчид тогтоосон маршрутын дагуу аялахаар боллоо. Аялагчид нь заавал хөтөчтэй явах бөгөөд аялах хүмүүс, хөтөч, морины тоог Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас батлаж, хуваарийн дагуу аялуулна. Өдрийн явган аялал нь зуны цагт өглөө 9:00 цаг, өвлийн цагт  өглөө 7:00 цаг, морин аялал нь зуны цагт 11:00 цаг , өвлийн цагт 9:00 цагаас эхлэж, оройн 20:00 цаг гэхэд аяллаа дуусган отогтоо ирсэн байх аж. Хайрханд аялах аяллын маршрутыг зуны улиралд зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 20-ны хооронд, өвлийн улиралд 11 дүгээр сарын 10-нээс гуравдугаар сарын 20-ны хооронд байхаар төлөвлөжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Бурхан Халдун хайрханд аялна  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй